top of page

Төлбөр нэхэмжлэгч/debt collector/ таны эрхийг зөрчих эрхгүй...

ТӨЛБӨР НЭХЭМЖЛЭГЧТЭЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ? Танаас аливаа нэгэн зээлийн төлбөр нэхэмжилж холбогдсон үед дараах зарчмуудыг баримтлана уу. Эдгээр нь танд эрхээ хамгаалахад тус болох юм. 1. Та өөрийн зээлийн түүхээ/credit report/ улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ганц эх сурвалж болох www.annualcreditreport.com.сайтаас татаж авна уу. Эндээс хэрэглэгчийн зээлийн тайлан гаргагч 3 том агентлагийн тайлан тус бүрийг татаж аваарай. 2. Тайлангаа татаж авсны дараагаар сайтар хянаж алдаатай эсэхийг шалгана уу. 3. Эдгээр тайлангуудыг өөрт авснаар төлбөр нэхэмжлэгчид таны зээлийн түүхэнд сөрөг мэдээлэл оруулсан эсэхийг хянах боломжтой юм /Таны тайланд хэрхэн өөрчлөлт орсон тухай нотолгоо болж өгнө/. 4. Төлбөр нэхэмжлэгчидтэй зөвхөн бичгээр харилцах нь чухал 5. Төлбөр нэхэмжлэгчийн хэлсэн зүйлсийг заавал тэмдэглэж авах 6. Төлбөр нэхэмжлэгчийн тантай холбоо тогтоох гэсэн оролдлого бүрийг баримтжуулж гар утасны screen shot хийх 7. Төлбөр нэхэмжлэгчид хандсан захиаг баталгаат шуудангаар илгээх /таны захиаг төлбөр нэхэмжлэгч хүлээж авсан баталгаа болно/ 8. Та илгээж буй захианыхаа болон баталгаат шуудангийн баримтны хуулбарыг хадгалаарай 9. Төлбөр нэхэмжлэгчдээс тантай утсаар болон захиагаар холбоо тогтоохыг зогсоох талаар хүсэхдээ зөвхөн бичгээр илгээнэ үү. 10. Таны зээлийн хэмжээг буруу мэдээллэсэн гэж үзвэл баталгаажуулах зорилгоор төлбөр нэхэмжлэгчээс тодруулах боломжтой “Би нэхэмжлэгдэж буй төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг үнийн дүнг баталгаажуулсан тухай мэдээллэхээс өөр шалтгаанаар надтай холбогдохгүй байхыг хүсье” /do not call or write on this or any other account unless it is to accept my offer to settle this matter for $____.00 in exchange for a release and removal of the tradeline from my credit report./ 11. Та захиандаа төлбөр нэхэмжлэгчээс автомат дуудлага, өмнө нь бичигдсэн байсан дуут шуудан хүлээж авахгүй талаар дурдах /I revoke any acceptance for any autodialed calls or prerecorded messages./ 12. Та захиандаа зээлдэгчтэй арбитрын хэлэлцээр хийхгүй гэдгийг дурдах /“I revoke any arbitration agreements with the creditor.”/


Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page