top of page

Үүнээс гадна Техас мужийн Хьюстон хотын  Харрис дүүргийн улсын шүүх, Калифорний Албани хотын Хеннипан дүүргийн Улсын шүүх, Нью-Йорк мужийн зүүн хэсгийн тойргийн шүүх, Нью-Йорк мужийн Өмнө хэсгийн тойргийн шүүх, Калифорний хойд хэсгийн тойргийн шүүх, Коннектикут мужийн дээд шатны шүүх,  Коннектикут мужийн Стэмфорд хотын шүүх, Флорид мужийн Өмнө хэсгийн тойргийн шүүхүүдэд ажиллаж байсан бөгөөд өөрийн салбартаа  хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг хуульч юм.

            Тэрээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр АНУ-ын бүх муж улсын хууль зүйн мэдлэг туршлагатай бөгөөд өр төлбөр барагдуулдаг байгууллагуудаас хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд өндөр амжилт гаргасан юм.  Хэдэн жилийн өмнө   Рафаэль Жон Маршалын хууль зүйн их сургуулийн дэд профессорын цол хүртсэн бөгөөд тус сургуульд хагас цагаар ажиллах урилгыг авч байсан юм.  

           Түүнчлэн Рафаэль Хэрэглэгчийн Хуулийн Үндэсний төв, Лорманы боловсролын систем, Хэрэглэгчийг Өмгөөлөх Үндэсний Холбоо болон Чикагогийн Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль зүйн холбогдолтой сэдвээр олон удаа илтгэл тавьж байсан юм. Рафаэль өр барагдуулалт, “Өр төлбөрийг шударгаар цуглуулах акт” болон “Хэрэглэгчдийн утасны эрх ашгийг хамгаалах акт”-тай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх талаар хэд хэдэн телевизэд ярилцлага өгсөн юм. Тэдгээрээс дурдахад WGN News нэвтрүүлэг болон орон нутгийн радио нэвтрүүлэгт хэрэглэгчтэй холбоотой асуудлаар оролцож байсан билээ.

 

Боловсрол


1993 онд  Чикаго хот дахь Жон Маршалын нэрэмжит Хууль Зүйн Их сургуулийг дүүргэсэн.  Хууль зүйн ухааны доктор.

Айова мужийн Их сургуульд Сэтгэл судлалаар Бакалаврын зэрэг эзэмшсэн.

Лэнс Рафаэль 2015 оны 9 дүгээр сард Чикаго хотын  шилдэг хуульчаар шалгарсан. 1993 оны 11  дүгээр сарын 4-ний өдөр Иллинойс мужийн Дээд шүүхэд тангараг өргөснөөр хуулийн салбарт анх хөл тавьсан юм.  Тэрээр 1997 Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Үндэсний Холбооны туслах гишүүнээр элсэн орсон бөгөөд 1998 онд өөрийн хуулийн фирмээ байгуулсан байна. 

 

Рафаэль өнгөрсөн хугацаанд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд түлхүү мэргэшиж ажилласан бөгөөд Иллинойс болон бусад мужид харьяалалтай хэрэглэгчийн эрх ашгийг зөрчигдсөн хэргүүд дээр ажиллаж арвин туршлага хуримтлуулсан юм. 

Олон жилийн хүчин чармайлтын үр дүнд Рафаэль дараах шүүхүүдэд тангараг өргөсөн:

-АНУ-ын Давж заалдах 2-р тойргийн шүүх

-АНУ-ын Давж заалдах 7-р тойргийн шүүх

-Индиана мужийн Хойд хэсгийн тойргийн шүүх

-Висконсин мужийн зүүн хэсгийн тойргийн шүүх

-Мичиган мужийн зүүн хэсгийн тойргийн шүүх 

Лэнс Рафаэль—Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

bottom of page