top of page

Зээлийн түүхтэй холбоотой асуудлууд

1. Зээлийн түүхээ алдаатай эсэхийг шалгахын тулд улсын хэмжээний 3 агентлагийн гаргасан тайланг www.annualcreditreport.com сайтаас татаж  авна  уу.

2. Та зээлийн түүхэн дэх мэдээллийг анхааралтай шалгана уу. Алдаа анзаармагцаа 3 агентлаг болон зээлдүүлэгч байгууллагад зээлийн түүхэндэх  буруу

    мэдээллийн тухай захидлаар мэдэгдээрэй. Захиагаа баталгаат шуудангаар илгээснээр та зээлийн түүхэн дэх буруу мэдээллийг засах хүсэлт илгээсний 

    баталгаа болж өгөх юм.

3. Хүсэлт гаргасны дараа буруу мэдээлэл засагдаагүй тохиолдолд бидэнд хандана уу. 

Зээлийн түүхэнд шалгавал зохих мэдээлэл:

· Таны бүтэн нэр зөв эсэх

· Таны хаяг зөв эсэх

· Таны утасны дугаар зөв эсэх

· Зээл бичигдсэн данс Таных мөн эсэх

· Зээл бүртгэгдсэн дансанд сүүлийн 7 жил төлбөр хийгдээгүй хуучирсан данс эсэх

· Дампуурал зарласан тухай мэдээлэл 10 жилээс хэтэрсэн эсэх

· Тухайн зээлийн дансыг нээлгэж байгаагүй

· Тухайн зээлийн данс Таных мөн эсэхэд эргэлзэх

· Тухайн зээлийн дансыг хэрэглэж байсан эсэхэд эргэлзэх

· Тухайн дансны гол эзэмшигч буруу байх

· Тухайн зээлийн дансны төлбөрийг барагдуулсан хэдийн ч зээлийн мэдээлэл бий эсэх

· Тухайн зээлийн дансны баланс буруу эсэх

· Тухайн дансны үлдэгдлийг лавлах хүсэлтэй байна

· Таны дансны дугаар зөв эсэх

· Таны дансны зээлийн эрхийн дээд хэмжээ зөв эсэх

· Тухайн дансны нээсэн он сар өдөр зөв эсэх

· Тухайн дансны хаасан он сар өдөр зөв эсэх

· Тухайн дансанд бүртгэгдсэн зээлийн он сар өдөр зөв эсэх

· Эргэн төлөх хамгийн бага төлбөрийн мэдээлэл зөв эсэх

· Тухайн дансны эргэн төлөлтийн сүүлчийн он сар өдөр зөв эсэх

· Тухайн дансанд бүртгэгдсэн зээлийн хэмжээ зөв эсэх

· Таны дансны зээлийн эргэн төлөлтийн түүх зөв эсэх

· Тухайн дансанд 1-ээс дээш зээлдэгчийн талаарх мэдээлэл буруу эсэх

· Тухайн данс хүчинтэй, хүчингүй гэж үнэн зөв бүртгэгдсэн эсэх

bottom of page