top of page

5 хэрэглэгчийн 1 нь зээлийн түүхэндээ буруу мэдээлэлтэй байдаг

5 хэрэглэгчийн 1 нь Зээлийн тайландаа/credit report/ буруу мэдээлэлтэй байдаг . Энэ нь таны Credit score-д нөлөөлөх юм. Та зээлийн тайлангаа жилд нэг удаа улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалж болох www.annualcreditreport.com хаягаас үнэ төлбөргүй татаж авах боломжтой. Зээлийн тайланг Experian, Equifax, Transunion гэсэн 3 агентлаг гаргадаг тул тус бүрийг нь татаж авна уу. Тайландаа дараах мэдээллүүдийг зөв эсэхийг шалгаарай : -Таны бүтэн нэр зөв эсэх -Таны хаяг зөв эсэх -Таны утасны дугаар зөв эсэх -Зээл бүртгэгдсэн данс Таных мөн эсэх -Зээл бүртгэгдсэн дансанд сүүлийн 7 жил идэвхигүй байсан хуучирсан данс эсэх -Дампуурал зарласан тухай мэдээлэл 10 жилээс хэтэрсэн эсэх -Тухайн зээлийн дансыг/credit account/ нээлгэж байгаагүй -Тухайн зээлийн данс Таных мөн эсэхэд эргэлзэх -Тухайн зээлийн дансыг хэрэглэж байсан эсэхэд эргэлзэх -Тухайн дансны гол эзэмшигч буруу байх -Тухайн зээлийн дансны төлбөрийг барагдуулсан хэдий ч зээлтэй гэж бүртгэгдсэн -Тухайн зээлийн дансны үлдэгдэл буруу эсэх -Тухайн дансны үлдэгдэл дээр эргэлзэх -Таны дансны дугаар зөв эсэх -Таны дансны зээлийн эрхийн дээд хэмжээ зөв эсэх -Тухайн дансны нээсэн он сар өдөр зөв эсэх -Тухайн дансны хаасан он сар өдөр зөв эсэх -Тухайн дансанд бүртгэгдсэн зээлийн он сар өдөр зөв эсэх -Эргэн төлөх хамгийн бага төлбөрийн мэдээлэл зөв эсэх -Тухайн дансны эргэн төлөлтийн сүүлчийн он сар өдөр зөв эсэх -Тухайн дансанд бүртгэгдсэн зээлийн хэмжээ зөв эсэх -Таны дансны зээлийн эргэн төлөлтийн түүх зөв эсэх -Тухайн дансанд 1-ээс дээш зээлдэгчийн талаарх мэдээлэл буруу эсэх -Тухайн данс идэвхитэй үгүй нь үнэн зөв бүртгэгдсэн эсэх

Тайлан 7 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд энэ хугацаанд хадгалвал зохино. 7 жилээс хэтэрсэн мэдээлэл зээлийн тайланд байх ёсгүй.

Тайландаа буруу мэдээлэл олсон бол 3 агентлаг болон Зээл олгогч байгууллагад буруу мэдээллийг засах хүсэлт тавина. Захиагаа баталгаат шуудангаар илгээснээр та зээлийн түүхэн дэх буруу мэдээллийг засах хүсэлт илгээсний баталгаа болж өгөх юм. Хүсэлт гаргасны дараа 35 хоногийн доотор буруу мэдээлэл засагдаагүй тохиолдолд бидэнтэй холбогдоно уу?


Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page