top of page
  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey LinkedIn Icon
  • Google+ Social Icon

Зээлийн төлбөр нэхэмжилж холбогдсон үед дараах зармуудыг  баримтлана уу. Эдгээр нь танд эрхээ хамгаалахад тус болох юм.

1. Төлбөр нэхэмжлэгчидтэй холбогдох тохиолдолд та өөрийн зээлийн түүхийн хуулбарыг авсан байх нь их чухал. Тэдгээрийг улсын хэмжээнд     

    хүлээн      зөвшөөрөгдсөн эх сурвалж болох  www.annualcreditreport.com сайтаас татаж авна уу. Хэрэглэгчийн зээлийн мэдээллийн сангийн 3 том

    агентлагаас      /Equifax, Trans-Union, Experian/ өөрийн мэдээллийг тус бүрийг татаж аваарай.

2. Тайланг татаж авсны дараагаар сайтар хянаж алдаатай эсэхийг шалгана уу.

3. Эдгээр тайлангуудыг хадгалж авснаар төлбөр нэхэмжлэгчид таны тайланд зээлийн тухай сөрөг мэдээлэл  оруулсан эсэхийг хянах боломжтой юм       /Таны 

    тайланд хэрхэн өөрчлөлт орсон тухай нотолгоо болж өгнө/.

4. Төлбөр нэхэмжлэгчидтэй зөвхөн бичгээр харилцах нь чухал

5. Төлбөр нэхэмжлэгчийн хэлсэн зүйлсийг заавал тэмдэглэж авах

6. Төлбөр нэхэмжлэгчийн тантай холбоо тогтоох гэсэн оролдлого бүрийг баримтжуулж гар утасны screen shot хийх

7. Төлбөр нэхэмжлэгчид хандсан захиаг баталгаат шуудангаар илгээх /таны захиаг төлбөр нэхэмжлэгч хүлээж авсан баталгаа болно/

8. Та илгээж буй захианыхаа болон баталгаат шуудангийн баримтны хуулбарыг хадгалаарай

9. Төлбөр нэхэмжлэгчдээс тантай утсаар болон захиагаар холбоо тогтоохыг зогсоох талаар хүсэхдээ зөвхөн бичгээр илгээнэ үү.

10. Таны зээлийн хэмжээг буруу мэдээллэсэн гэж үзвэл баталгаажуулах зорилгоор төлбөр нэхэмжлэгчээс тодруулах боломжтой “Миний бие         

      нэхэмжлэгдэж буй төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг үнийн дүнг баталгаажуулсан тухай мэдээллэхээс өөр шалтгаанаар  холбогдохгүй

      байхыг хүсье”

11. Та захиандаа төлбөр нэхэмжлэгчээс автомат дуудлага, өмнө нь бичигдсэн байсан дуут шуудан хүлээж авахгүй талаар дурдах

12. Та захиандаа зээлдэгчтэй арбитрын хэлэлцээр хийхгүй гэдгийг дурдах

Төлбөр нэхэмжлэгч таны эрхийг зөрчсөн гэж үзвэл хэдий та өртэй ч 1000$ хүртэлх мөнгөн дүнг нөхөн төлбөрт нэхэмжлэх эрхтэй болно.

 

-Төлбөр нэхэмжлэгч  таны эрхийг зөрчсөн тохиолдолд  нөхөн төлбөр олгуулах нь бидний эрхэм зорилго юм.

-Манай хуулийн фирм өнгөрсөн  хугацаанд 100,000  гаруй ганцаарчилсан болон хамтран нэхэмжлэл гаргагчдыг төлөөлж ажилласан бөгөөд  олон     сая долларын нөхөн төлбөрийг хэрэглэгчдэд олгуулсан юм.

-Таны хуулийн үйлчилгээний зардлыг таны эрхэнд халдсан этгээд хариуцдаг.

 

Бид дараах тохиолдолд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ:

 

1. Төлбөр нэхэмжлэгчид холбогдохгүй байх тухай хүсэлт бичгээр өгсний дараа ч тантай холбогдсоор байх

2. Төлбөр нэхэмжлэгч 2 жилээс хэтэрсэн утасны төлбөр нэхэмжлэх эсвэл төлбөр нэхэмжлэх үйлчилгээний хураамж авах

3. Өөрийгөө төлбөр нэхэмжлэгч хэмээн танилцуулахгүйгээр тан руу залгах

4. Төлбөр нэхэмжлэгч таны хэлсэн үгийг төлбөр нэхэмжлэхэд  ашиглагдах болохыг сануулахгүй байх;

5. Төлбөр нэхэмжлэгч таны зээлийн талаар гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, хамтран ажиллагсдад мэдэгдэх;

6. Зээлтэй холбоотой асуудлаар тан руу дахин дахин  залгах; (өдөрт 9-с дээш удаа)

7. Таныг эрүүгийн хэрэг үүсгэнэ, баривчилна, цалингаас суутгана хэмээн сүрдүүлбэл;

8. Тантай холбоо тогтоохоо зогсоохыг төлбөр нэхэгчээс бичгээр шаардсаны дараа ч тантай холбогдсоор байвал;

9. Төлбөр нэхэмжлэгч танаас хуулийн дагуу төлөх ёстой төлбөрөөс илүүг нэхэмжилбэл;

10. Таныг хувийн зогсоол болон цоожтой  хувийн эзэмшил газарт байсан авто машиныг тань ачсан бол;

11. 5 жилийн өмнөх төлбөрийг нэхэмжилсэн бол;  

12. Төлбөр нэхэмжлэгч таны гар утас руу автоматаарашиглаж залгах;

13. Таны дуут шууданд өмнө нь бичигдсэн байсан дуут мессэж үлдээх;

14. Төлбөр нэхэмжлэгч худал ярих;

15. Нэхэмжилж буй төлбөртэй холбоотой асуудлаар 30 хоногийн дотор заргалдах эрхтэй гэдгийг танд сануулахгүйгээх төлбөр нэхсэн бол;

16. Төлбөр нэхэмжлэгч тантай бүдүүлэг, доромжилсон үг хэллэгээр харьцах, таныг болон гэр бүлийг тань сүрдүүлэх;

17. Өглөөний 8 цагаас өмнө, оройны 9 цагаас хойш тан руу залгавал;

18. Төлбөр нэхэмжлэгчгэрээнд дурдагдаагүй нэмэлт төлбөр нэхвэл;

19. Төлбөр нэхэмжлэгч таныг төлбөрийн чадваргүйгээ мэдэгдсэний дараа ч холбогдсоор байвал;

20. Төлбөр нэхэмжлэгч удаа дараа тан руу андуурч залгавал ;

21. Та хуульч хөлсөлсөн тухайгаа мэдэгдсэн ч тантай холбогдсоор байвал;

22. Нэхэмжлэл гаргаж болох хүчинтэй хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргах

23. Төлбөр хийх хугацаа хэтэрснээс улбаалан зээлээр авсан эд хөрөнгийг хураахдаа тус ажилтан цоожтой эзэмшил газарт нэвтэрч орох, хашаа 

      эвдлэх, хэрүүл маргаан, зодоон үүсгэх, албан тушаалаараа сүрдүүлэх, цагдаагийн дүрд жүжиглэх, баривчлахаар сүрдүүлэх, цагдаа дуудах.

bottom of page